Фото мэдээ: Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэлээ
УИХ, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд төрийн ордны баруун жигүүрийн гонхноос унаж амь насаа алдсан байдалтайгаар олдсон билээ
Өнөөдөр түүнтэй салах ёс гүйцэтгэж хөдөөллүүллээ. Оршуулах ёслолын ажиллагааг Төрийн ёслолын алба зохион байгуулсан бөгөөд өглөөний 05:40-07:40 цагийн хооронд Соёлын төв өргөөнөөс салах ёс гүйцэтгэсэн юм.


Салах ёс гүйцэтгэхэд Г.Батхүү агсны ар гэр, төрөл төрөгсөд, түүний удирддаг байсан компаниудын төлөөлөл, мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний танхимын зарим сайдууд, Ардчилсан намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Тэрбээр Ардчилсан намын дэд даргын албан тушаалыг хашиж байсан билээ.


Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт энэ долоо хоногт гарах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.