Ихэнх нутгаар хур тунадас орно
28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 01-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, 30-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 28-29-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.