LIVE: 3x3 сагсанбөмбөгийн ази тивийн АШТ

 

Энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах тэмцээний эхний хоёр өдөр урьдчилсан хэсгийн тоглолтууд явагдах хуваарьтай байна.

OgImage en 01

Энэ удаагийн Ази тивийн аваргын үндсэн гурван хэсэгт орох эрхийн төлөө 13 улсын эрэгтэй шигшээ баг өрсөлдөж байна. Манай улсын эрэгтэй шигшээ багийн хувьд үндсэн С хэсгийг тэргүүлэн тоглох ба Австрали болон урьдчилсан хэсгээс эрхээ авах багтай нэг хэсэгт тоглох юм. Үндсэн С хэсэгт орох эрхийн төлөө БНСУ, Энэтхэг, Малайз, Ванату арал улсуудын баг өрсөлдөж байгаа ба ажиглагчдын таамаглаж буйгаар БНСУ-ын баг шалгарах магадлал өндөр хэмээн үзэж байна.

Screen Shot 2019 05 22 at 17

Харин эмэгтэй багийн хувьд В хэсгийг тэргүүлэн тоглох ба Казахстан, Киргизстан улсуудын багтай нэг хэсэгт багтжээ. 

Screen Shot 2019 05 22 at 17 

Манай багуудын тоглолтын хуваарийг танилцуулбал:

60628021 676798092779944 7398078783653150720 n

Тавдугаар сарын 24-ны өдөр: Монгол улсын эрэгтэй шигшээ баг:

  • 16:00 цагт: Монгол - урьдчилсан хэсгээс шалгарсан баг
  • 20:15 цагт: Австрали - Монгол

Тавдугаар сарын 25-ны өдөр: Монгол улсын эмэгтэй шигшээ баг:

  • 15:15 цагт: Киргизстан - Монгол
  • 19:30 цагт: Казакстан - Монгол

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.