Фото мэдээ: Тээврийн цагдаатай холбоотой бүх үйлчилгээ нэг дороос
Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас Сүхбаатарын талбай дээр өнөөдөр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр 16 цаг хүртэл үргэлжилнэ.
Нээлттэй хаалганы өдрөөр жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцлыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл гэх мэт Тээврийн цагдаатай холбоотой бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлж байна.






Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.