Луврын музейн пирамидыг барьсан архитектурч 102 насандаа таалал төгслөө

 

Францын нийслэл Парис хотод дэлхийн түүхийг шингээсэн алдарт Луврын музей байдгийг мэдэхгүй хүн үгүй. Музей ховор нандин үзмэр, олдворуудаас гадна гадаа талбай дахь шилэн пирамидаараа алдартай. Геометрын томьёоллоор байгалийн гэрлийг тусгаж ойлгох шилэн хавтан бүхий пирамидыг 1993 онд Хятадын уран барилгач, архитектурч Ай М Пей барьж дуусган дэлхийн хамгийн алдартай газруудын нэг болгож чаджээ.

Ай М Пей нь 102 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байна.

 

http%3A%2F%2Fcdn

 

Бүх цаг үеийн дэлхийн хамгийн алдартай байгууламжуудын нэгийг урласан нэрт уран барилгачийг таалал төгссөн явдалд олон хүн эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлэн дурсан санаж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн Засгийн газарт судалгааны эрдэмтнээр ажиллаж, 1955 онд хувийн компаниа байгуулж архитектурын чиглэлээр хөдөлмөрлөж эхэлжээ.

Умард Америк, Ази, Европын бүсэд 20 дугаар зууны архитектурын шилдэг бүтээлүүд, барилга байшин, зочид буудлууд, сургуулиуд зэргийг тэрээр барьсан юм. 80 настайдаа Катар улсын нийслэл Дохад Исламын урлагийн музейг байгуулсан нь нас өндөр гарсан ч дэлхийн шилдэг бүтээл туурвисны нэг нь ажээ. Мөн Даллас хотын захиргааны байр, Японы Михо музей, Хонконгийн Bank of China цамхаг, Жон Кеннеди Ерөнхийлөгчийн номын сан, музейн барилгууд зэргийг дурдаж болно.

 

http%3A%2F%2Fcdn

3 (1)

 

Ай М Пейн уран бүтээлүүд кубизмыг голчилсон орчин үеийн чиг хандлагыг агуулсан байдаг ба шил, ган төмөр, бетон зуурмаг түүний ашиглах дуртай барилгын материал юм. Нэрт уран барималч амьд ахуй цагтаа “архитектур бол цаг үеэ даган хувьсах чадвартай урлаг гэж би боддог. Урлаг болгохын тулд хэрэглээн дээр үндэслэн бүтээн байгуулах хэрэгтэй” хэмээн өгүүлж байжээ.

 

190516 im pei ew 644p d9b2152feb076d77f22fb52a7ab4b356

 

Гайхалтай уран барилгууд, шилдэг санаануудаараа маш олон шагнал хүртэж байсны дунд AIA Gold Medal, Praemium Imperiale for Architecture, Pritzker Prize зэрэг багтжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.