Гандантэгчэнлин хийд судар, ном сэргээн засварлах урлантай боллоо

 

Гандантэгчэнлин хийд дэх цаасан болон даавуун эдлэл сэргээн засварлах урланг Монгол дахь Гёте-Институтийн тусламжтайгаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засаж тохижуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Монголын бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь 1727 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. .

IMG 0293 livetv

IMG 0345 livetv

Гандантэгчэнлин хийдийн номын санд Юань улсын хааны зарлигаар худам монгол бичигт хөрвүүлэн бүтээсэн эртний хосгүй нандин судар ном хадгалагдаж буйгаас гадна есөн эрдэнэ, алт, шунх тэргүүтнээр бичсэн ном судрууд ч мөн хадгалагдаж байгаа юм.

Түүнчлэн Монголын нэрт соён гэгээрүүлэгч эрдэмтдийн оюуны сор болсон бүтээл туурвилууд гар бичмэлийн эх хувиараа болон барын хэвлэлээр хадгалагдаж байна. Гэвч дээрх баринтаглагдсан бүтээлүүдийг зориулалтын бус хадгалсны улмаас борооны усанд норох, хөгцрөх, тоос шороонд дарагдах болсон. Энэхүү соёлын өвийг ирээдүй хойч үедээ хадгалж үлдээх зорилгоор .

IMG 0305 livetv

IMG 0300 livetv

Сэргээн засварлах урланд мэргэжлийн дөрвөн номын санч тухайн ном судрыг эхлээд агааржуулагчтай өрөөнд тоосноос нь салган, норж гэмтсэн бол хатааж, урагдсан бол нөхөж, сэргээн засварласны дараа нь орчин үеийн сканерын төхөөрөмжөөр хуудас бүрийг таван секундэд хуулан авч цахим хэлбэрээр хадгалан бүртгэлжүүлэх ажил хийж байгаа юм.

Энэхүү сэргээн засах төвийн бүх багаж, төхөөрөмжийг Монгол дахь Гёте-Институтийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хангажээ. . Тухайлбал, нэгэн баринтагны зургийг телескопоор автал нано технологийн нэхээстэй байсан. Хүний үснээс нарийнхан утсыг маш нарийн зэс утсаар ороон бүрсэн зэсэн утастай даавуу байсныг илрүүлсэн байна.

IMG 0349 livetv

IMG 0353 livetv

Энэ мэт түүх, соёлын ховор нандин ном, шастирыг сэргээн засварлах төвтэй болж цахим хэлбэрт шилжүүлж буй нь асар их ач холбогдолтой ажил билээ. Түүнчлэн номын агуулахын тавиур тавцанг хүртэл шинэчлэн сольсон гэнэ. . Иймээс энэ номын сан Монголын түүх, шашин, соёлтой холбоотой цаасан баримтат өвийг хадгалж байгаа нандин газар мөн.

IMG 0306 livetv

IMG 0340 livetv1

Ирэх онд Зүүн Ази дахь Гёте институтээс Улаанбаатар хотод цаас сэргээн засварлах олон улсын бага хурал хийхээр төлөвлөж байгаа. Уг хурлын үеэр орон орны сэргээн засварлагчид хүрэлцэн ирэх бөгөөд энэ үеэр Гандантэгчэнлин хийдэд айлчлан туршлага солилцоно гэдэгт итгэлтэй байна хэмээн Герман улсын сэргээн засварлагч Виола Байер дурдсан юм.

IMG 0289 livetv

IMG 0259 livetv

IMG 0326 livetv

Сэргээн засварласан судар бичгүүдийг бүртгэжүүлэн цахим хэлбэрээр хадгалдаг

Тоосноос нь салгаж буй байдал

Даавуун зураг, баринтаг зүйлсийг мөн адил сэргээн засварладаг

IMG 0335 livetv

IMG 0337 livetv

IMG 0338 livetv

IMG 0348 livetv

IMG 0322 livetv

IMG 0315 livetv

IMG 0295 livetv

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.