СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-09-27

Цахим тулаан Хятад, Америкийн хооронд үргэлжилнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Энэ долоо хоногт дэлхийн шилдэг хайлтын систем Google-ын үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, технологийн алдартан Эрик Шмит ирэх арван жилд цахим орчин дахь өрсөлдөөн Америк, Хятадын хооронд өрнөнө гэсэн таамаг дэвшүүлжээ.

Сан Францискод болсон арга хэмжээн дээр Шмитээс гадна Жеф Безос, Билл Гэйтс, Диане Грийн зэрэг технологийн эзэнт гүрний нэр нөлөө бүхий хүмүүс, хөрөнгө оруулагчид цугласан байна. “Бүс ба Зам” гэсэн Бээжингийн санаачилга Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөг хүчирхэгжүүлж, Европ, Африк, Ойрхи Дорнод, Азийн бүсэд бүх төрлийн худалдаа, ялангуяа дижитал худалдааг явуулах боломж олгож байна. Тиймээс ирэх 10-15 жилд дэлхийн эдийн засаг худалдаа, технологийн хөгжил дэвшил, цахим орчны өрсөлдөөн Хятадад төвлөрнө гэж Шмит үзжээ.

Google” компани “Тэмээлзгэнэ төсөл”-ыг хөгжүүлж Хятадын эрх баригчдын санаанд нийцсэн хайлтын систем дээр ажиллаж байгаа. Хэрэглэгч хайлт хийхэд хамгийн эхний хуудсанд Хятадын эрх баригчидтай холбоотой мэдээлэл гарч ирэхээр байршуулсан байна. Хятадын аюулгүй байдлын эмзэг сэдвүүд хайлтаас холуур өнгөрнө. Тухайлбал тэрсүүд үзэлтнүүд, энх тайван тусгаар тогтнолын төлөө жагсаал гэх мэтийг хайлтын системээс бүрэн блоколно гэжээ. Нөгөө талаас Хятадын технологийн дэвшилд баяр хүргэх хэрэгтэй. Тухайлбал, Старбаксын үйлчлүүлэгчид Хятадад цахимаар кофегоо захиалж, гар утсаар төлбөрөө төлчихдөг. “Google”-ын зүгээс Хятадын зах зээлд хандсан технологи дээр ажиллах сонирхолтой гэдгээ ил тодоор илэрхийлж байгаа гэж Эрик Шмит хэлжээ.

Эх сурвалж: www.cnbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.