Шинэ Зеланд: 12 сая жилийн өмнө үлдээсэн аварга шувууны мөр олджээ

 

Шинэ Зеландад 1,300 жилийн тэртээ анхны оршин суугчид нь ирж байсан түүхтэй. Хүн төрөлхтнийг энд ирэхэд олон төрлийн далайн гаралтай хүнс, хоол хүнсэнд хэрэглэх боломжтой ургамал байснаас гадна дэлхийн хаа ч харж байгаагүй нисдэггүй содон шувуунууд нутагшсан байжээ.

Шинэ Зеландын тракторын жолооч тэдгээр аварга амьтдын нэг болох моа шувууны үлдээсэн мөрийг олжээ. Майкл Жонстон нохойтойгоо хамт алслагдсан өмнөд арлын орчимд сэлж байгаад урьд өмнө нь харж байгаагүй өвөрмөц мөр хатуу шаварт шигдэн үлдсэнийг олж Отаго музейд хандсан байна. 

Шувууны мөр метр орчим гүн усан доор хатуу шаварт гарсан байжээ. Эрдэмтэд уг мөрийг 12 сая болон түүнээс ч олон жилийн өмнөөс үлдсэн гэж таамаглаж байна. Тус бүр нь 30 см хэмжээтэй мөрийг усан доороос гаргаж ирэн судалгааны ажлыг бүрэн явуулах боломж бүрдүүлж байгаа аж.

 

CroppedImage795400 MoaPrints

 

Олон сая жилийн хугацаанд Шинэ Зеландын арал өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц экосистемийг хөгжүүлжээ. Уг аралд байгалиасаа хөхтөн амьтан тун ховор бөгөөд дэлхийн хаа ч байдаггүй өвөрмөц шувууны төрлүүд их байдаг аж.

Харамсалтай нь ховор төрлийн шувуунууд биеэ хамгаалах чадваргүйгээс болж устаж үгүй болжээ. Харин Удаан хөдөлгөөнтэй, нүсэр том хэдий ч мах нь тун амттай байсан байж магадгүй. Шинэ Зеландад анхлан суурьшсан Маори хүмүүс тэднийг агнаж махыг нь иддэг байсан ба зуун жилийн дотор бүрмөсөн устжээ.

 

cant museum moa hunt p248 1300x732

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.