“Боломж-үргэлж байдаг...”

Uulchin gadaad1

 Олон Улсын Уулчдын Холбооны Ерөнхий Ассамблей Улаанбаатар хотод ирэх сарын 4-7-нд зохион байгуулагдана. Уг үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын Горы Байкала клубын уулчин, спортын мастер, сургагч багш Сергей Глазунов агсны “Боломж-үргэлж байдаг...” нэртэй фото зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд ирэх сарын 5-нд 11:00 цагт болно.

Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консулын Газар, Монгол Хайкинг клубын зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд Монгол улсад суугаа ОХУ-ын Элчин Сайдын Яамны төлөөлөл, уулын спортын клубууд, сонирхогч, дэмжигч нар оролцох аж. Нэрт уулчны амьдрал, спортын замналыг фото зургаар өгүүлэх үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ. 

 ОХУ-ын уулын спортын мастер “Сласение в горах”-“Уулын аврагч” цолтон тэрбээр оргилд авиралт хийхдээ ахтайгаа хамт авирдаг байжээ. Уулчин хамгийн сүүлд Пакистаны Латок 1 (7145 м) оргилын Хойд ханаар авиралт хийсэн байна. Түүнийг амжилттай авиралт хийснийг өндрөөр үнэлж  “Золотой ледоруб Россий” болон “Хрустальный пик” шагналаар шагнаж байв.    

Uulchin gadaad4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.