СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-26

Нэрт инээдмийн жүжигчин Билл Косбид 10 жил хорих ял оноолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Нэгэн цагт “Америкийн аав” гэгдэж байсан Холливудын нэрт инээдмийн жүжигчин Билл Косби амьдралынхаа 10 жилийг шоронд өнгөрөөхөөр боллоо. 81 настай жүжигчнийг бэлгийн шинж чанартай гурван хэрэгт буруутгаж, Пеньсилванийн шүүхээс хорих ял оноожээ. Косби 14 жилийн өмнө сагсан бөмбөгчин, дасгалжуулагч Андреа Констандыг мансууруулж, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдсан. Гэвч инээдмийн жүжигчин гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа юм.

Хохирогч эмэгтэй Косбид хүчирхийлүүлсний дараа идэж, унтаж, бусадтай харьцаж чадахаа больж эцэст нь ээждээ үнэнээ хэлсэн гэжээ. Андреа Констанд “Билл Косби миний гоо үзэсгэлэнтэй, эрүүл саруул залуу насыг минь булаасан. Миний өөртөө итгэх итгэл, сайн сайхан бүхнийг дээрэмдсэн” гэжээ. Косбиг ял сонсож байхад эхнэр Камилл болон бусад ойр дотны гэр бүлийнхэн, хамтрагчдын аль нь ч байгаагүй байна. Шүүгч ялын тогтоол уншиж дууссаны дараа танхимд цугласан хүмүүсийн зарим нь алга ташиж байжээ.

Андреагаас гадна 60 гаруй эмэгтэйд Косби бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн гомдол мэдүүлсэн байна. Одоогоос гурван жилийн өмнө инээдмийн жүжигчнийг баривчлан саатуулж байжээ. Сүүлийн зургаан сар Косбиг гэрийн хорионд оруулсан аж. Билл Косбиг өмгөөлж байгаа баг бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. “Би ч бас” гэж чагталсан /#metoo/ хөдөлгөөн өрнөснөөс хойш энэ мэтчилэн алдартай кино од, найруулагчид бэлгийн шинж чанартай гэмт хэрэг үйлдэж байсан нь ил тод болоод байгаа юм.

Эх сурвалж: www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.