"3х3 сагсан бөмбөгийн Оюутны ААШТ": Манай багуудын бүх тоглолтын бичлэг

 

Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа ба Монгол улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Мон-Алтиус сургуулийн залуу баг, эмэгтэйчүүдийн ангилалд МУИС-ийн баг тус тус өрсөлдөж байгаа юм.

60508963 1090320777822650 4658362391560454144 n 01

Манай эмэгтэй багийн хувьд А хэсгийг тэргүүлэн тоглосон ба дараах тоглолтуудыг хийлээ. 

      • МУИС /Монгол/ 14:13 CUHK /Хонг Конг/
      • Islamic Azad Univ /Иран/ 19:12 МУИС /Монгол/
      • МУИС /Монгол/ 12:17 Тайвань.

    • МУИС /Монгол/ 18:8 БНХАУ. 

Ийнхүү хэсэгтээ хоёр хожиж, хоёр хожигдсоноор хагас шигшээд орж чадсангүй. Харин Мон-Алтиус сургуулийн эрэгтэй баг маань дараах тоглолтуудыг хийлээ. 

      • Мон-Алтиус /Монгол/ 21:18 Taylor's University /Малайз/
      • Chengchi Univ /Тайвань/ 17:16 Мон-Алтиус /Монгол/
      • Мон-Алтиус /Монгол/ 16:15 БНСУ

    • Мон-Алтиус /Монгол/ 21:15 Хонг Конг

Өнөөдөр манай баг В хэсгээс нэгээр гарсан Индонезын багтай мөнгөн медалийн төлөө 16.00 цагаас тоглох хуваарьтай байна. Манай сайт уламжлал ёсоор хагас шигшээ болон шигшээ тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх болно. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.