СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп: Удирдагч Кимийн зоригт талархмаар байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалт үргэлжилж, Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар мягмар гаригийн өглөө илтгэл тавих ёстой байсан. Гэсэн ч Трамп илтгэл тавих хугацаанаасаа хагас цаг орчим хоцорч Эквадор улсын Ерөнхийлөгч Морено Гаркес түүний оронд илтгэлээ тавьжээ. Цагаан ордны зүгээс Ерөнхийлөгчийг “Трамп” барилгаас гарч замдаа яваа гэдгийг товлосон цагаас хойш долоон минутын дараа мэдэгдсэн байна.

Хэдийгээр хоцорч илтгэлээ тавьсан ч АНУ-ын Ерөнхийлөгч дэлхийн нийтийн анхаарлыг татсан мэдэгдэл хийж чадсан. Юун түрүүнд Трамп Ираны эрх баригчдыг Ойрхи Дорнодод сүйрэл авчирж байгаад зэмлэн буруутгасан юм. Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаадаа итгэлтэй байна гэдгээ ч илэрхийлсэн. Америкийн эсрэг цөмийн хөтөлбөр ашиглахаар заналхийлж байсан Умард Солонгос энхийн хэлэлцээрээ эхлүүлээд байгаа. Тун удахгүй Трамп Ким Жон Унтай хоёр дахиа уулзахаа мэдэгдсэн.

Трампыг индэр дээрээс мэндчилэхэд танхимд цугласан зочид инээж угтсан. Ерөнхийлөгч “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний ажлын алба урьд өмнө байсан ажлын алба, тамгын газрууд, цэргүүдээс ч илүү сайн үүргээ гүйцэтгэсэн” гэж хэлэхэд зочид төлөөлөгчид инээлджээ. Трамп үргэлжлүүлэн “та бүгдийг ингэж хүлээж авна гэж бодсонгүй” гэсэн байна. АНУ-ын төрийн тэргүүн хоёр дахиа НҮБ-ын Ерөнхий Ассамблейд илтгэл тавилаа. Өнгөрсөн жил Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюулыг онцолж, удирдагч Ким Жон Уныг “пуужин-хүү” хэмээн нэрлэснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсан билээ. Энэ жилийн илтгэлдээ чухам ямар асуудлыг голчлон дурдсаныг уншигчиддаа товчхон хүргэе.

Дональд Трамп: “Энэ өрөөнд цугласан улс үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншил, итгэл үнэмшил, уламжлалтай байх эрхтэй. АНУ та бүхэнд хэрхэн амьдрах, ажиллах, шүтэн бишрэхийг чинь заах гээгүй. Ердөө л харилцан бидний бүрэн эрхийг хүндэтгэн үзээсэй гэж хүсч байна. Гэтэл Ираны удирдагчид хөрш зэргэлдээх орнуудынхаа бүрэн эрхийг үл хүндэтгэлээ. Хэрэв та бүгд үргэлжлүүлэн худал хэлж, бусдыг айдаст автуулсаар байвал тамд очоод өрөө төлөх хэрэгтэй болно. Түүнчлэн олон улс орны дэмжлэгтэйгээр бид өнөөдөр Умард Солонгос улстай харилцаа холбоо тогтоож энхийн замыг эхлүүлсэн. Удирдагч Кимийн зориг, хийж буй алхмуудад талархмаар байна.

Эх сурвалж: www.qz.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.