3х3 сагсан бөмбөг: Оюутны ААШТ-д манай багууд тус бүр нэг хожлоо

 

 Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа ба Монгол улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Мон-Алтиус сургуулийн залуу баг, эмэгтэйчүүдийн ангилалд МУИС-ын баг тус тус өрсөлдөж байгаа юм. 

Эрэгтэйчүүд маань А хэсгийг тэргүүлэн тоглож байгаа ба тэмцээний эхний өдөр дараах хоёр тоглолтыг хийлээ. 

  • Мон-Алтиус /Монгол/ 21:18 Taylor's University /Малайз/
  • Chengchi Univ /Тайвань/ 17:16 Мон-Алтиус /Монгол/ 

Эрэгтэйчүүдийн А хэсгийн тоглолтуудын үр дүн
Эрэгтэйчүүдийн А хэсгийн тоглолтуудын үр дүн

Харин эмэгтэй баг маань дараах тоглолтуудыг хийлээ. 

  • МУИС /Монгол/ 14:13 CUHK /Хонг Конг/
  • Islamic Azad Univ /Иран/ 19:12 МУИС /Монгол/

Эмэгтэйчүүдийн А хэсгийн тоглолтуудын үр дүн
Эмэгтэйчүүдийн А хэсгийн тоглолтуудын үр дүн

Тэмцээний эхний өдөр гадаа бороо орсон тул дотор танхимд тэмцээн явагдаж шууд дамжуулалт хийгдээгүй болно. Манай багууд маргааш /тавдугаар сарын 10-ны өдөр/ хасагдах шатны тоглолтоо хийнэ.

Тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/ Тавдугаар сарын 10

15:40 цагт: Эрэгтэй баг - БНСУ

16:50 цагт: Эмэгтэй баг - Тайвань

19:10 цагт: Эмэгтэй баг - БНХАУ

19:40 цагт: Эрэгтэй баг - Хонг Конг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.