3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн оюутны АШТ-д Монголын багууд хэсгээ тэргүүлнэ

 

Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хурд хүчээ сорин өрсөлдөнө. 

中国伊朗 01

Манай улсын Мон-Алтиус БТДС-ийн эрэгтэй ба урьд өмнө нь дэлхийд дараах амжилтуудыг үзүүлсэн баг юм. 

- 2017 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль.
- 2017 оны Оюутны ДАШТ мөнгөн медаль.
- 2018 онд Ази тивийн аварга.
- 2018 оны Оюутны дэлхийн аварга болж байсан түүхтэй. 

Харин энэ удаад А хэсгийг тэргүүлэн тоглох ба манай хэсэгт дараах улсын багууд оржээ. 

1. Монгол
2. Тайван
3. Хонг Конг
4. Малайз
5. Солонгос гэсэн 5 баг А хэсэгт орсон байна.

Монголын эрэгтэй баг
Монголын эрэгтэй баг

Эмэгтэй багийн хувьд МУИС-ийн баг мөн А хэсгийг тэргүүлж байгаа ба хэсэгтээ 

1. Монгол

2. Иран

3. Хонг Конг

4. Тайвань

5. БНХАУ гэсэн багуудтай А хэсэгт орсон байна. 

Монголын эмэгтэй баг
Монголын эмэгтэй баг

Тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Тавдугаар сарын 8

17:20 цагт: Эмэгтэй баг - Иран

19:00 цагт: Эрэгтэй баг - Тайвань

20:00 цагт: Эмэгтэй баг - Хонг Конг

20:40 цагт: Эрэгтэй баг - Малайз

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.