Мексик: Сураггүй алга болсон онгоцны сэгийг олжээ

 

Мексикийн Монтерриг чиглэн нисч яваад өнгөрсөн ням гарагт сураггүй алга болсон онгоцны сэгийг Коахула мужийн умард хэсгийн уулархаг нутгаас олсон болохыг эрх баригчид мэдэгдлээ.

Онгоцны сэг зэм олдсон учраас сүйрсэн гэж үзэж байна. Онгоцонд байсан зургаан эмэгтэй, долоон эрэгтэйн бие цогцос олдсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Коахула мужийн захирагч Мигуэл Рикуэлмэгийн хэлснээр FlightAware.com сайтад бичсэнээр онгоц далайн түвшнээс дээш тогтмол өндрөө алдаж дахин өндрөө авсан ба цаашид хэрхэн аяллаа үргэлжлүүлсэн нь тодорхойгүй байна.

 

?url=https%3A%2F%2Fewscripps

 

Эх сурвалжийн мэдээлснээр сураггүй болсон онгоцыг Бомбардиер Чэлленжер 600 загварын онгоц байсан гэжээ.

 

https%3A%2F%2Fs

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.