З.Баянсэлэнгэ: УИХ-ын гишүүн асан Д.Гантулга буруугүй, хүчиндүүлсэн Н буруутан болж хувирсан
МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийлээ
Тэд "Хүчирхийлэлгүй Монгол улсын төлөө" гэсэн мэдэгдэл гаргажээ. Хэнтий аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон ч хүчингийн хэрэгт холбогдож, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Д.Гантулгыг ял зэмгүй өнгөрөөж байгааг эсэргүүцэж байна гэлээ.
МАХН-ын гишүүн С.Удвал:
"Манай улсад хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль, бодлого, хөрөнгө мөнгө хангалттай бий ч сэтгэл, хүсэл зорилго алга. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл" гэж бий. Уг зөвлөл онцгой байдал зарласан байх ёстой байтал ямар ч дуу чимээгүй сууж байна.
Эмэгтэй хүнийг хүчирхийлсэн, бага насны хүүхдийг зодсон өч төчнөөн хэрэг гарсаар байхад энэ хороо ажлаа хийхгүй байгаад туйлын харамсаж байна. Тэр ч байтугай хүчингийн хэрэгтэн Д.Гантулгыг МАН-ынхан ял зэмгүй өнгөрөөж, өмгөөлөн хамгаалж байна" гэлээ.
МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
"Нэгэнт төр засаг ажлаа хийхгүй байгаа учраас монголчууд бид нэгдэж тэмцье. Д.Гантулга энхийн цагаа тагтаа болж хувирч, хүчиндүүлсэн эмэгтэй Н нь буруутан болж хувирсан. Ардчилсан намынхан гэхэд л хүчингийн хэрэгтэн Д.Гантулгыг өмөөрч, буцаагаад УИХ-ын гишүүн болгох гээд явж байна. МАН дуртай үедээ шүүхийн байгууллага, хууль цагдаад нөлөөлж өөрсдийн хүссэн шийдвэрээ гаргуулж байна.
МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллага хүүхэд, гэр бүлийн хүчрхийллийн талаар удаа дараа мэдэгдэл хийж байсан. Бид эрх баригч биш учраас ийм маягаар л дуу хоолойгоо хүргэж байна. 60 тэрбумаар боссон төрийн алба хариуцлагын тогтолцоогүй болсон учраас нийгэм хохирч байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.