LIVE: Ажлын хэсгийн нууц материалтай гишүүдийг танилцахаас өмнө Оюутолгойд өгчээ

 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн: "Ажлын хэсгийн нууц материалтай гишүүд танилцахаас өмнө Оюутолгойд өгч, процессийн алдаа гаргажээ" хэмээн мэдэгдлээ. 

-УИХ-ын 57 дугаар захирамжаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Өнөөдрийн Байнгын хорооны хурлаар энэ талаар хэлэлцэх ёстой байсан. УИХ-ын гишүүдийн гар дээр ажлын хэсгийн нууц дүгнэлт ирэхээс өмнө Оюутолгойд компанид өгсөн байнаа. Энэ бол утгагүй асуудал. Процессийн алдаа. Үүнд анхаарч ажиллах шаардлагатай. Монгол төрийн харлаган бодлого.

Ажлын хэсгийн нууц материалтай гишүүд танилцаагүй байхад Оюутолгой компаниас зүйл заалт бүрээр хариу тайлбар гаргаж, гэрээнд нэг ч үг, өгүүлбэр өөрчлөхгүй гэж мэдэгдсэн байна.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.