Ц.Нямдорж сайдтай холбоотой асуудал шалгагдаж байгаа
“Монголын хүний төлөө нам”-ын дарга Х.Бат-Ялалтаас АТГ-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хамаарал бүхий 17 нэр төрлийн эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулах гомдол гаргасан байдаг. Энэ өргөдлийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.
Харин хяналт шалгалтын ажил ямар шатанд яваа талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Тус бүрчлэн, дурдагдсан хөрөнгө нэг бүрчлэн шалгасан. Энэ асуудал дээр ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлигал, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. Прокуророос энэ хэргийг тодруул гэдэг асуудал анх удаа үүсч байна. Энэ асуудал үргэлжлэн шалгагдаж байгаа” хэмээн хэлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.