LIVE: АН-ын хэсэг гишүүд намын дарга С.Эрдэнийг огцруулах шаардлага хүргүүлж байна

 

Тэд АН-ын чансаа түүхэндээ байхгүй уналтанд орсныг дурдаад шалтгаан нь намын дарга С.Эрдэнийн гаргаж буй улс төрийн алдаатай бодлого,  үйл ажиллагаа гэдгийг онцоллоо. Тиймээс доорх 15 үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Тухайлбал, шаардлагын 14-рт,

Намын бүх шатны дотоод сонгуульд оролцож хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах вэ гэдгийг өөрийн үзэмжээр шийддэг болсон. Улмаар намын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж ротаци нэртэй мөнгөний сонгууль явуулдаг болсон.

15-рт,  МАН-ын "60 тэрбум”-ын схемийг АН-д хэрэгжүүлж намын бүх удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлж зарсан, гэжээ.

Улмаар намын Онц их хурлыг 05-р сарын 16-ны өдрийн дотор хуралдуулахыг ч шаардлагадаа тусгажээ.

59464848 380678699323241 2385413256966569984 n

59328096 370529247003520 5425340381216636928 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.