Д.Трамп: Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг 200 тэрбум ам.доллараар нэмнэ

 

АНУ, БНХАУ-ууд худалдааны зөрчлөө арилгахын тулд яриа хэлэлцээр эхлүүлсэн. Гэвч хэлэлцээр удааширсан учраас Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг 200 тэрбум ам.доллар хүртэл өсгөнө гэж мэдэгдлээ.

Мөн энэ баасан гарагт Трамп “Хоёр орны худалдааны хэлэлцээр үргэлжилж байгаа ч удаан байна. Хятадын тал хэлэлцээрийг дахин авч үзэхийг оролдож байвал бүтэхгүй л болов уу” хэмээн жиргэсэн байна.

2019 он гарангуут АНУ Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэхээ мэдэгдэж байсан ч хэлэлцээр эхэлсэнтэй холбогдуулан хойшлуулсан юм. Энэ долоо хоногт Хятадын Төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ Вашингтонд айлчилж хэлэлцээрийг түргэсгэхээр төлөвлөж байна.

Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов Fox News-т ярихдаа Ерөнхийлөгчийн жиргээг сануулга хэмээн тайлбарласан байна. Үнэн хэрэгтээ Америк, Хятад дэлхийн хамгийн том зах зээлтэй орнууд учраас худалдааны дайн аль алинд нь хүндээр тусна гэж эдийн засгийн шинжээчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.