МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Намууд ямар асуудлаар хуралдах нь хараахан тодорхойгүй байна.
Ямартай ч энэ долоо хоногт ерөнхий аудитор томилгоог хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч ерөнхий аудиторт хэнийг нэр дэвшүүлэхээ хараахан эцэслээгүй байна. Мөн өнөөдөр хэд хэдэн байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хуралдаан болж, Монгол улсын Үндэсэн хууийн нэмэлт өөрчлөлт, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.