Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

 

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн ногоон бүсэд  явганаар буюу машинтайгаар зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлан, ухуулга сурталчилгаа хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. . Ойн сан бүхий нутагт 15 дугаар хороо Архустай, Зуунмод, 19 дүгээр хорооны Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайт, Хандгайтын богино,  Санзай, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Сэлбийн амуудын сав газрууд багтдаг байна.  Ойн сан бүхий нутагт  130 аж ахуйн нэгж, байгууллага, 8870 гаруй айл өрх амьдардаг.

59772421 1333440623479400 9181793343225462784 n

  Мөн .

Тиймээс дүүргийн Засаг даргын 2019 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамжийн хүрээнд Бэлх, Сэлх, Гоодой, Баянбулаг, Санзай, Шарга морьт, Хандгайтын амуудад сэрэмжлүүлэг самбаруудыг шинэчлэн байршуулж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

56393230 447443782694118 9217455049389637632 n 1024x576

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.