Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн сүй тавилаа

 

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн удаан хугацаанд үерхсэн хамтрагч телевизийн хөтлөгч Кларк Гэйфордтой сүй тавьсан тухай албан ёсны эх сурвалжууд мэдээллээ. Ерөнхий сайд өнөөдөр олон нийтийн өмнө гарахдаа зүүн гарынхаа дунд хуруунд очир эрднийн шигтгээтэй сүйн бөгж зүүсэн байжээ.

Хос өнгөрсөн сард тохиосон улаан өндөгний баяраар сүй тавьсан гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Ароха гэдэг нь эртний Маори хэлээр хайр гэсэн утгатай аж.

Тэд удаан хугацаанд үерхэж охинтой болсон ч сүй тавилгүй удсан тул BBC агентлагийн сурвалжлагч нэгдүгээр сард Ерөнхий сайдаас хамтрагчдаа санал тавих эсэхийг нь асууж байжээ. Ардерн түүний асуултад “үгүйээ, би асуухгүй” хэмээн хариулсан юм.

бөгөөд үргэлж хамт байж охиноо өсгөхөд тусалж дэмждэг хамтрагчтайдаа маш азтай эмэгтэй хэмээн ярьжээ. Пакистан улсын Ерөнхий сайдаар хоёр ч удаа улиран сонгогдсон Беназир Бхутто албан ажлаа гүйцэтгэх завгүй их ажлын хажуугаар амаржсан анхны Засгийн газрын тэргүүн байсан юм.

 

skynews jacinda ardern clarke gayford 4657364

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.