LIVE: Д.Оюунхорол: Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь гянданд хорих хууль батална

 

Сүүлийн өдрүүдэд хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг их гарч, тэр хирээр олны анхаарал ч хүүхдийн хүчирхийллээс хэрхэн ангижрах вэ гэсэн асуултад чиглэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

- Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон, адгууснаас дор авир гаргаж байгаа эрчүүдийн талаар олон удаа ярьж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй өнөөдөр хүрлээ.

Нэгдүгээрт, 

Хоёрдугаарт,

Хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна. УИХ дээр орж ирсэн Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд ч мөн хүчирхийлэгчид оноох ял шийтгэлийг чангаруулах, хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөх үүргээс татгалзсан эцэг эхчүүдтэй тооцох хариуцлагыг ч илүү чангаруулах шаардлагатай гэж бид үзэж байна.

Мөн хүүхдийн өмчлөх эрхийг хуулинд тусгаж өгөх хэрэгтэй. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллах тодорхой цагийг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дээр оруулж өгөх, өрх толгойлсон ээж нарт хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх цагийг зохицуулж өгөх, ачааллыг бууруулах чиглэлийн хуулийн заалтыг нэмж оруулах хэрэгтэй байна.

Тиймээс хамгийн гол нь хуулиудыг чангатгах шаардлагтай тулгарч байна. Мөн хэвлэл мэдээллийнхэнд ийм төрлийн гэмт хэрэгтэй холбоотой материалуудыг нээлттэй өгч, нийгэмд ил гаргах нь чухал. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.