LIVE: УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хүүхэд хамгаалах ажилд санхүүжилт хомс, боловсон хүчин дутмаг байдаг

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав нар мөн Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийлээ.

М.Оюунчимэг:

- Өнгөрсөн 2017, 2018 оноос эхлээд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр удаа дараа асуулга тавьж, шаардлагатай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэх чиглэлд бид анхаарч, шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Уг нь манайд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд хэрэгжиж байна. Гэвч

Гэвч мөн л энэ мөнгийг үр дүнтэй зарцуулахад учир дутагдалтай, уялдаа холбоогүй байна гэдэг судалгаа гарсан. Тиймээс асуулга тавьж, шаардлага хүргүүлсний үндсэн дээр ЦЕГ-т Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг нээгдэн ажиллаж байна. Мөн хүүхэд хамгаалах түр байр, дуудлагын 108 утас ч ажиллаж эхэлсэн. Гэвч үр дүн төдийлөн гарахгүй байгаа нь хууль хэрэгжиж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс бид нээлттэй сонсгол явуулах уриалга гаргаж байна.

Ц.Гарамжав:

Уг хуулинд, сургуулийн орчинд, цахим орчинд, нийтийн эзэмшлийн газарт, гэр бүлийн орчинд нь хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг тусгаж өгсөн. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хууль, хүчин, цагдаагийн байгууллагын хийх ажил бус нийт ард иргэдийн, ААН-үүдийн , үйлчилгээнйи нэгж байгуулагуудын ажил болгох, тэднийг урамшуулдаг байх санаачилгыг уг хуулинд тусгаж өгч байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.