LIVE: Ж.Батзандан: "С.Зоригийн хэрэг"-ийг шалгахдаа маш олон хууль, тогтоомж зөрчсөн

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороон даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон билээ. Түүнээс бид тодруулга авлаа.

-Миний биe С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны даргаар томилогдлоо. .

Монгол улсын түүхэнд анх удаа 21 жилийн дараа Түр хороо байгуулж, Монгол улсын парламeнт өөрийн бүтцээрээ энэ хэрэгт анхаарч ажиллах боломж бүрдэж байна. Долоон гишүүн ирэх долоо хоногт хуралдаж Түр хорооны ажлын дүрмээ батална. Уг хэрэг дээр ажилласан мөрдөгч, прокурор, хохирогч нартай уулзахаас ажлаа эхлүүлнэ. Маш нухацтай ажиллах ёстой. Эрүүдэн шүүсэн гэх асуудал ажлын төлөвлгөөнд байж таарна. Ил болсон хэсэгтэй нь танилцана. Прокурор, шүүхтэй нягт хамтран ажиллах болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.