Энэтхэг: Фани хар салхинаас урьдчилан сэргийлж иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

 

Энэтхэг улсын зүүн эргийн хот суурингуудыг 24-48 цагийн дараа Фани далайн хар шуурга дайран өнгөрнө гэж цаг уур судлалын газраас мэдээллээ. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж зүүн эргийн олон мянган оршин суугчийг нэн даруй нүүлгэн шилжүүлж эхлээд байна.

Фани хар салхи Орисса мужийг чиглэн цагт 200 км-ын хурдтайгаар шуурч баасан гарагт эрэгт хүрнэ гэж таамаглаад байгаа юм. Эргийн хамгаалалтын алба зүүн эрэгт байдаг хоёр том боомтыг хааж нам дор газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд мянга мянган аврагч туслан ажиллаж байна. Мөн

Далайн эргийн орнуудад 4-6, 10-11 дүгээр саруудад хар салхины улирал эхэлдэг. Фани далайн хар салхи таван жилийн хугацаанд Энэтхэгийн хуурай газрыг чиглэж байгаагүй гуравдугаар түвшний аюултай хүчтэй далайн шуурга гэдгийг албаныхан анхааруулж байна.

 

 106754431 b5649bb1 115c 48cd afee 57a8410d104d

 

Андра Прадеш, Тамил Наду мужуудад сонор сэрэмжээ өндөрсгөөд байгаа юм. Хар салхины аюулаас сэргийлж далайчид, загасчдыг аялалд гарахгүй байхыг анхаарууллаа. Фани далайн шуурга Энэтхэгийн эргийг дайрч Бангладеш улсын Читтагоны нутаг дэвсгэрт хүрнэ гэж таамаглаж байна.

 

 106754429 indiabangladeshorissacyclonefani9760519

 106761149 cyclonefromabove

 

Энэтхэг улсын эрх баригчид Тэнгисийн цэрэг, эргийн хамгаалалтын алба, онцгой байдалтай тэмцэх хүчнийхэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Энэ хооронд Энэтхэг улс даяар сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа ба эргийн хотуудад санал хурааж дууссан. Сонгууль энэ сарын дунд хүртэл үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.