Тайландын хаан бие хамгаалагчтайгаа гэрлэжээ

 

Тайландын эзэн хаан агсан Бумибол Адульядэй 2016 онд таалал төгссөний дараа түүний хүү Маха Важиралонгкорн хаан ширээнд заларсан юм.

Хаан ширээнд өргөмжлөгдөх ёслолоос хэдхэн хоногийн өмнө Маха Важиралонгкорн дахин гэрлэснээ албан ёсоор зарлажээ. Тайландын телевизээр хааны хуримын ёслолыг дамжуулсан байна.

 

2991

 

1782 онд анхдугаар Рама тайландын хаан ширээг авснаас хойш Чакри гүрний 10 дахь Рама хаан болж буй Маха Важиралонгкорн урьд өмнө гурван ч удаа гэрлэж, гэрлэлтээ цуцлуулан долоон хүүхэдтэй болсон юм. Энэ удаад тэрээр дөрөв дэхээ гэрлэж байгаа ба таван хүүгийнх нь нэг албан ёсоор усгаа залгамжлах хунтайжаар өргөмжлөгдөнө.

Эзэн хаан 2016 онд Сутидаг армийн генерал болгож цол хэргэмээр шагнажээ.

Шинэ хатан Сутида Тиджай нь Тай Эйрвэйс нислэгийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад 2014 онд эзэн хааны хувийн бие хамгаалах албаны дэд даргаар томилогдож байжээ. Гэвч хааны ордноос энэ талаар огт мэдээлэл өгч байгаагүй юм.

 

12963346 0 image a 240 1556725819133

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.