СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-09-25

Газрын тосны үнэ дээд цэгтээ хүрлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

2014 оны 11 дүгээр сард нэг баррель газрын тос 81,16 ам.доллар хүрч байсан удаатай. Үүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд анх удаа дахин энэ үнэд хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Өнгөрсөн ням гаригт Саудын Араб болон ОХУ, АНУ-ын төлөөлөгчид газрын тосны нийлүүлэлтээ нэмэх, АНУ-ын Ираны эсрэг тавьсан хоригийн талаар хэлэлцэхээр Алжир хотод уулзсан. Гэвч уулзалтын төгсгөлд тодорхой үр дүн, шийдэл гараагүй нь газрын тосны үнийг нэг баррель нь 81 ам.долларт хүрэхэд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллага, Орос зэрэг бусад томоохон газрын тос үйлдвэрлэгч орнуудаас АНУ-ын Засгийн газар өдөрт 500,000 баррель газрын тос нэмж нийлүүлэхийг хүссэн. 11 дүгээр сард Иран улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхэд газрын тос, шатахууны хомсдол үүсэх нь гарцаагүй юм. Хэн хэнээсээ болгоомжилсон энэ байдал үргэлжилбэл ирэх оны эхний саруудад нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.