“Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг саатуулагдлаа

Хэдэн он дамнан яригдаж буй "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудал өнөө хэр нь цэгцрээгүй байна.

Тус үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авсан нь хууль зөрчсөн” гэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан. Ингээд “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч тал шүүхийн асуудал энэ хүрээд нэг мөр шийдэгдлээ, энэ үйлдвэрийн 49 хувь маргаангүй манайх гэх утгатай мэдээллийг хэвлэлээр цацаж байв.

Тэгвэл өнгөрөгч шөнө "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг 2018 оны 9-р сарын 24-25-нд шилжих шөнө саатуулсан байна. Энэ талаар өнөөдөр болох АТГ-аас зарласан хэвлэлийн хурлаар илүү дэлгэрүүлэн мэдээллэх төлөвтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.