Завханд зам тээврийн осол гарч, хоёр хүний амь нас хохирчээ
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газар2019 оны 05 сарын 01-ний шөнө 02 цагийн орчимд УБ-аас Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж хоёр хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ. Осол болсон газар нь Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн зайд байдаг аж.
Зорчигч тээврийн автобусанд нийт 45 зорчигчтой явж байсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай, эрэгтэй Б, зорчигч 16 настай, эрэгтэй О нарын хоёр хүний амь нас хохирсон байна.
Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.