Венесуэл: Төрийн эргэлт бүтэлгүйтсэн гэж Мадуро мэдэгдэв

 

Венесуэл улсад шинэ сарын эхний өдөр үзэл бодлоо илэрхийлж гудамж талбайдаа жагсахыг сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо уриалан дэмжигчдэдээ видео мессеж илгээгээд байсан юм.

Сөрөг хүчнийг дэмжигчид мягмар гарагийн өглөө Хуан Гуаидог уриалга гаргасан даруйд нийслэл Каракас хотод  жагсаж эхэлжээ. Гэвч Каракасын гудамж талбайд хэрэгдсэн цэрэг армийн техникүүд Мадурогийн талынх байсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзжээ.

 

skynews venezuela la carlota 4655099

 

Каракас хотод сөрөг хүчнийг дэмжигчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд үүссэн эмх замбараагүй байдлын талаар Ерөнхийлөгч Мөн энх тайвныг сахин хамгаалахаар агуу зориг гаргасан цэргийн өндөр албан тушаалтнууд баяр хүргэж талархсан байна.

Хуан Гуаидогийн зүгээс төрийн эргэлт хийхийг оролдоогүй гэлээ.

 

juan guaido venezuela protests

 

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог  түр эрх барих Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Засгийн газар Мадурог улс орноо орхин Куба руу зугтах талаар Оросын эрх баригчидтай ярилцсан хэмээн мэдээлж байсан. Гэвч Николас Мадуро үүнийг худал цуурхал байсан гэж өөрийн биеэр мэдэгджээ.

Хүний эрхийн байгууллагуудын зүгээс зуу гаруй хүн гэмтэж бэртсэний дийлэнх нь сөрөг хүчний удирдагчид байсан гэжээ.

 

trump administration backs venezuela uprising

ipanews daf57e06 31c5 4956 b950 7407d663e80e 1

 

Мягмар гарагт Каракаст эмх замбараагүй байдал үүссэн даруйд тус улсын эдийн засгийн гол эх үүсвэр газрын тосны үнэ 0,6 хувиар буурсныг The Guardian мэдэгдсэн байна. Венесуэл газрын тосоороо дэлхийд тэргүүлэх баялаг нөөцтэй. Энэ нь ч эмх замбараагүй байдал үүсэх гол шалтгаан болдог гэж олон улсын ажиглагчид үздэг. Хоногт сая баррель түүхий нефт экспортолдог байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.