СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-25

TheGuardian: Улаанбаатарын өндөр боловсролтой эмэгтэйчүүд нөхөрт гардаггүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Улаанбаатар хотын эмэгтэйчүүд, эрчүүдээсээ олон гэдгийг батлан харуулсан судалгаа, практик олон бий. Хамгийн энгийн жишээ гэвэл “UB comedy” клубын шоунд ирсэн үзэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байх. Дэгжин хувцасласан бүсгүйчүүд ажлын алжаалаа тайлах гэж найз нөхдийнхөө хамт халбага шар айраг ууж сууна. Тайзан дээр байгаа жүжигчин “Манай бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, тэдэнд галзуу сайн найзууд бий” гэж ярихад танхим дүүрэн бүсгүйчүүд тачигнатал инээж, урд эгнээнд хэдхэн залуу марсайж харагдана. Хотын аль ч үдшийн цэнгээний газарт орсон энэ өнгө төрх л давтагдана.

Монголчууд охин хүүхэд хөл хучдаг гэж боддог болоод ч тэр үү гэр бүлийнхээ эмэгтэй хүүхдүүдийн боловсролд илүү их хөрөнгө оруулж, их дээд сургуулиудад сургадаг. Нөгөө талаас айл гэрийн эрэгтэй хүүхдүүд малаа хариулж, голомтоо сахина гэсэн ойлголттой. Тиймээс орчин цагт эмэгтэйчүүд эрчүүдээс илүү боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, урт насалдаг болжээ. Гэвч их сургуулиа төгсөөд ажилд орсон боловсролтой бүсгүйчүүд нөхөрт гаралгүй уддаг байна. Улаанбаатар хотод гэрлэлтийн түвшин 2016 оны байдлаар 8,9 хувь болж буурсан байна. Арав гаруй жилийн өмнө 23 хувьтай байжээ.

Хотын ганц бие эмэгтэйчүүд боломжийн эрчүүд ховор байна гэж гомдоллодог болсон гэнэ. Үнэн хэрэгтээ тэдний зөв. Улаанбаатарт эмэгтэйчүүд эрчүүдээс 60,000-аар олон. Их сургууль, ажлын газруудад ч эмэгтэйчүүд эрчүүдээс олон. Монгол эмэгтэйчүүд хоёр соёлын дунд гацсанаас ийм асуудал үүссэн гэж үзэж болжээ. Нэгдүгээрт, өөрсдийн нийгэмд эзлэх байр сууриа хүчирхэгжүүлэх, хоёрдугаарт, 30 нас хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэх ёстой гэсэн соёлын дарамт. 39 настай Золоо бүсгүйн амьдралыг харвал эдийн засагч мэргэжилтэй, гадаадад магистрын зэрэг хамгаалсан бөгөөд өөртөө тохирох нөхөр хайж олон жилийг өнгөрөөжээ. Нөхөртэй болохын тулд бөө дээр ч очиж үзсэн байна. Золоо чинээлэг, боловсролтой, амжилттай хүн хайгаагүй зөвхөн өөрийг нь халамжилж, хүлээн зөвшөөрч чадах залууг л хайж байгаа гэжээ.

Дэлхийн банкны энэ оны эхний хагаст хийсэн судалгаагаар Монголын 20 настай залуус “эмэгтэйчүүд эрчүүдээс илүү амбицтай” гэж боддог нь харагджээ. Зарим тохиолдолд эрчүүд бүсгүйчүүдтэй хүндлэлгүй харьцдаг нь эмэгтэйчүүдэд “миний нөхөр ч бас ижилхэн байх вий” гэсэн айдас төрүүлдэг гэнэ.

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.