Нарухито Япон улсын эзэн хаанаар өргөмжлөгдлөө

 

Японы ард түмэн өнөөдөр шинэ эзэн хаан Нарухитог хүндэтгэлтэйгээр угтан авч мэндчиллээ. Сүр жавхлант эзэн хаан Акихито өчигдөр хаан ширээгээ орхиж, түүний хүү ийн улсын эзэн хааны суудалд албан ёсоор морилж байна. Тус улсад эзэн хаан улс төрийн хүрээнд шийдвэр гаргах эрх мэдэлгүй ч үндэсний үнэт зүйл, агуу бэлгэ тэмдэг юм.

Шинэ эзэн хааныг өргөмжлөхтэй зэрэгцэн Рэйва эриний он тоолол эхэлж байна. Япон улсад хаан бүр өөрийн гэсэн он тооллыг эхлүүлдэг уламжлалтай. Өчигдөр хаан ширээгээ өвлүүлсэн эзэн хаан Акихитогийн Хэйсэйн эрин өнгөрсөн шөнийн 00 цагаар дуусгавар болсон. Тэрээр "би  дэлхийн төдийгүй өөрийн улсын ард түмний сайн сайхан, аз жаргалын төлөө үргэлжлүүлэн залбирсаар байх болно" хэмээн хэлжээ.

 

ap 19091106719503 f2af00f6de19abbe04cea2e7ab459ea3473269cb s800 c85

 

Орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 15 минутад эхэлсэн Кенжи-то-Шокей-но-ги буюу эзэн хааныг өргөмжлөх ёслолоор энэ жил 59 настай   Япон улсын 126 дахь эзэн хааныг залах ёслолд хааны удмын зөвхөн насанд хүрсэн эрчүүд оролцох ёстой ч Засгийн газрын танхимын цорын ганц эмэгтэй гишүүн Сацуки Катаяама байлцсан байна. 

 

1

 

Шинэ хаан Нарухито түүний гэргий Масако нар нэг охинтой. Японы хуулиар эмэгтэйчүүд угсаа залгамжлах эрхгүй байдаг.

Энэ долоо хоногт япончууд Алтан Долоо хоног гэгддэг хаврын амралтаа эхлүүлжээ. Хунтайж Нарухито шинээр хаан ширээнд заларч байгааг тохиолдуулан амралтын хоногийг 10 болгон сунгажээ. 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.