“Туулын бургас”-ны мэдээ цацлаа хэмээн ТВ-8-ын эфирийг хаажээ

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

MNBC-ийн удирдлагатай холбогдож учрыг лавлахад Ард түмний толь 19001952 дугаарын утсанд дуудлага өгсөн иргэдийн мэдээллийн дагуу бэлдсэн “Туулын бургасыг шөнө тайрч байна” гэсэн мэдээнээс болсон гэх тайлбар өгсөн байна.

ТВ-8 телевизийн утсанд өдөрт хэдэн арван дуудлага ирж, энэ дагуу ард түмнийхээ хүсэлтээр мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Гэтэл “MNBC олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн санаанд нэг мэдээ нийцээгүйн төлөө ТВ-8 телевизийн эфирийг дөрөвдүгээр сарын 26-наас хойш хааж, ТВ-8 телевизийг болон, телевиз үзэгчдийг үл хүндэтгэсэн, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргалаа. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.