Стресс арилгадаг ноход сургуульд ажилд оров

 

Шалгалт дөхөөд ирэхээр оюутан сурагчид сандарч, сэтгэл санаа нь тогтворгүйтэж стрессдэх нь элбэг үзэгдэл. Мидльсэкс их сургуулийн ажилтнууд шалгалтын өмнө сандарч стресстсэн оюутнуудад туслахаар таван нохойг ажилд авчээ.

Лабрадор үүлдрийн ноход багш нарын туслахаар ажиллах ба оюутан сурагчдыг тайван байж, стрессээс ангижирч улмаар шалгалтад унахаас сэргийлэх юм байна. Тэд өөрсдийн гэсэн ажилчдын үнэмлэхтэй.

 

 106640408 dogcards976

 

Уг төслийг анх танилцуулахад өрөөний буланд хэвтэж буй нохой хүүхдүүдийн сурлага, шалгалтаа онц өгөхөд нөлөөлнө гэдэгт хүмүүс төдийлөн итгээгүй ажээ.

Өнгөрсөн сард Букинхэмийн их сургуулийн дэд канцлер Сир Антони Селдон нохдыг ашиглаж их дээд болон бүрэн дунд боловсролын сургуулиудын оюутан сурагчдын шалгалтын өмнөх стрессийг бууруулсан гэдгийг баталжээ.

 

 106640553 dogs8

 

Түүний хэлснээр нохдыг ашиглаж эхэлснээр маш түргэн хугацаанд, өгөөжтэй өөрчлөлт гарсан гэлээ. Сурагчид нохойтой хамт байхдаа илүү аюулгүй тайван байдлыг мэдэрч байсан гэжээ. Тиймээс ноход болон бусад тэжээвэр амьтдыг сургалтад ашиглах саналыг дэмжих хэрэгтэй хэмээн боловсролын салбарын мэрэгжилтнүүд үзэж байна.

 

barneyairport passenger 600x400 opt

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.