Замын-Үүдийн боомтоор 80 шуудай химийн бодис хууль бусаар тээвэрлэж оруулж иржээ
Замын-Үүд дэх хилийн боомтоор Стана маркийн автомашинаар хууль бусаар химийн бодис тээвэрлэж орж ирсэн зөрчил гарчээ. ХОҮ 20... дугаартай тус машин 80 шуутай натрийн гидроксид гэх бодисыг хууль бусаар тээвэрлэж оруулж ирэхдээ захиалагч, болоод тээвэрлүүлсэн эзэн нь тодорхой бус гэх тайлбарыг өгсөн байна.
Харин Мэргэжлийн хяналтын байцаагчид судалж үзээд Дэлгэрсүх гэх компани хууль бусаар тээвэрлүүлсэн болохыг тогтоожээ. Ямартай ч одоогоор тус компанийн хууль бус үйлдэл дээр зөрчлийн хэрэг үүсгэжээ.
Гэвч хууль бусаар тээвэрлэлт хийгдсэн нь тогтоогдчихоод байхад БОАЖЯ-аас долоо хоногийн дараа тус компанид химийн бодис тээвэрлэх зөвшөөрөл олгосон байна. Өөрөөр хэлбэл, хууль,журам зөрчсөн хойно түүнд нь тохирох арга хэмжээ авах бус харин ч зөвшөөрөл өгөөд явуулсан байгаа нь ихэхэн анхаарал татах асуудал юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.