Индонези улс нийслэл хотоо нүүлгэнэ

 

Индонези улсад хоёр долоо хоногийн өмнө болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч Жоко Видодо улиран сонгогдоод байгаа юм. Ирэх тавдугаар сарын 22-ны өдөр сонгуулийн дүнг эцэслэн танилцуулна.

Тус улсын Одоогоор нийслэл хотыг хаашаа нүүлгэх нь тодорхойгүй ч Борнео арал дээр байдаг Палангкарая хамгийн боломжтой хувилбар гэж төрийн мэдлийн телевизээр дамжуулжээ.

10 сая иргэний гэр Жакарта далайн усанд хамгийн хурдан живж буй арлуудын нэг юм. Нийслэл хот хэд хэдэн удаа үерт автсаны дараа нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал гарч байжээ. Жилд 1-1,5 см доошилсоор 10 жилийн дараа 2,5 метр суулт өгөх бол 2050 онд хотын ихэнх хэсгүүд живнэ гэж тооцсон байна. Хотын дундуур 13 гол мөрөн урсдаг аж.

2016 оны судалгаагаар Жакарта дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотоор нэрлэгдсэн байна. Нийслэлд жилд дунджаар 6,8 тэрбум ам.доллар зарцуулдаг гэж Төлөвлөлтийн яамны сайд хэлжээ.

Нөгөө талаар Нийслэл хотыг нүүлгэх талаар яригдаж байсан ч өмнөх зургаан Ерөнхийлөгчийн аль нь ч ажил хэрэг болгож байгаагүй юм.

 

kojo

 

Жокови улиран сонгогдсоноор ирэх таван жилийн хугацаанд дэд бүтцийг шийдэж эцэст нь Жакартаг нүүлгэсэн цорын ганц төрийн тэргүүн болж магадгүй гэжээ. Дэлхийн ихэнх улс орнуудаас ялгаатай нь Индонезид олон зуун үндэстэн ястан мянга мянган арал дээр хуваагдан оршин суудаг. Гэвч э

Тэр дундаа төрийн тэргүүнээр үргэлж Жава үндэстнүүд сонгогддог ба Жакартад улсын үнэт зүйлс төвлөрдөг. Харин Жавагаас гадуур, нэн ялангуяа зүүн бүсийн иргэд өөрсдийгөө орхигдсон ард түмэн хэмээн гомдоллосоор иржээ.

 

 100807538 pakai5

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.