Африк дахь хятадууд христийн шашныг сонгох болов

Ц.Даваасамбуу

Кенийн Найроби хотын захын дүүргүүд дэх хоосон оффиссын барилгууд ням гараг бүр олны хөлд дарагдаж, Хятадын үндэсний дуу эгшиглэдэг болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Хотын захын дүүргүүдэд орших христийн сүмд хятад цагаачид цугларан залбирал үйлдэхээс гадна уулзаж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж буй нь энэ ажээ. Тэдгээр хятад цагаачдын олонх нь БНХАУ-ын зээлээр Кенид баригдаж буй 3.8 тэрбум ам.долларын өртөг бүхий төмөр замын ажилчид. Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас Африк тивийг зүглэх хөрөнгө оруулалт хурдацтайгаар өсч буй нь олон жишээн дээрээс тодоор харагдаж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалт ч бус шашны болон соёлын байгууллагын тоо ч хурдацтайгаар нэмэгдээд буй. Африкчуудын 50 гаруй сая нь христийн шашинтан. Харин БНХАУ-ын Коммунист намын Засгийн газар библийг онлайнаар худалдахыг хүртэл хориглодог бөгөөд христэд итгэгчдийг барьж хорьдог. Африкт 500 орчим христийн шашин байдаг бөгөөд хятад ажилчдаа өөр шашинд уусахаас сэргийлж үйл ажиллагааг нь Хятадын Засгийн газар хянадаг байж болзошгүй талаар сүмийн пасторууд гомдол гаргах нь нэмэгджээ.

 

ХЯТАД АЖИЛЧИД КЕНИ ЭМЭГТЭЙТЭЙ ГЭРЛЭХ НЬ ӨСЧЭЭ

 

190413110043 kenya china wedding exlarge 169

Лян Юню гэх хятад залуу Карен Нгунджири кени эмэгтэйтэй нэг компанид ажилладаг байжээ. Тэд зургаан сарын турш харилцаатай байсны дараа гэрлэхээр шийдэв. Харин тэдний хамгийн том асуудал нь Лян христийн шашинтан биш байсан явдал юм. Карен Нгунджиригийн хувьд Лян хятад хүн байх нь хамаагүй байсан бөгөөд христийн шашинтан биш гэдэг нь хүндхэн цохилт байв. Харин Лян Нгунджиритай гэрлэхийн тулд Найроби хотод үйл ажиллагаа явуулдаг сүмд явдаг болж, хоёр долоо хоногийн дараа хосууд сүмийн итгэгчид бүхий 200 орчим хүн оролцсон даруухан хурим хийжээ. Долоо хоногийн дараа тэдний хуримын бичлэг “Youtube” сайтад “Кени даяар цуурайтсан хурим” нэртэйгээр тавигдаж, 300 мянган удаа бичлэгийг үзсэн байжээ. Энэ мөчөөс эхлэн хосууд Найроби хотын гудамжаар явах бэрхшээлтэй болов. Ингэж Лян эх нутгаасаа 5300 км-ийн зайд орших шинэ соёлтой танилцаж, сүсэг бишрэлээ ч өөрчлөв. Нийтэд ил болсон нь Лян Юню болон Карен Нгунджири нарын хурим болохоос Кенид эмэгтэйчүүд христийн шашин шүтдэггүй бол эсвэл хятадууд нь христийн шашинтай л болно гэрлэхэд ямар нэгэн асуудал үүсдэггүй аж.

2017 онд Кенийн хамгийн том худалдааны түнш нь албан ёсоор БНХАУ болсон. Харин 2014 оны байдлаар Кенид 40 гаруй хятад иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. 2015 онд Кени дэх Хятадын нэгэн томоохон рестораны хятад эзнийг африкчуудад орой 17.00 цагаас хойш үйлчлэхгүй байсных нь төлөө албадан нутаг буцааснаас хойш Бээжингийн зээлээр баригдаж буй төмөр замд ажиллаж буй кеничүүд эх орондоо ажиллаж буй иргэн шиг бус харин ч гаднын улсад буй ажиллаж, амьдарч буй цагаачид шиг нөхцөлд ажиллах болжээ. Үүнээс гадна кеничүүдийн санааг зовоож буй гол асуудал нь улсынх нь БНХАУ-д төлөх ёстой өрийн асуудал болоод байна.

БНХАУ-ын Кени дэх давамгайллын эсрэг арга хэмжээ авахын тулд тус улсын Ерөнхий сайд Келатта Ухуур Хятадаас импортоор орж ирж буй загасанд хориг тавьсан ч удалгүй хоригоо цуцалсан юм. Учир нь тус улс дотооддоо загасны хэрэглээгээ хангаж чадахгүй байжээ. “Хятадын хоёр дахь тив” номонд дурдсанаар бол Африк тив дэх хятадуудын тоо хэдийнэ сая даваад байгаа аж. 2015 оны байдлаар хятадууд Кенийн бүх салбарыг хамарсан байжээ. Хятадын хөрөнгө оруулалт Кениэс гадна Африкийн олон оронд адилхан өсч байгаа. Гэвч Кениэс бусад оронд Хятадын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтад дотоодын ажиллах хүч давамгайлдаг байна. 

 

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХРИСТИЙН ШАШИНТАН

 

190413184449 chinese christians in kenya exlarge 169

Зөвхөн . “Маогийн дараах шашны эргэн ирэлт” номын зохиолч Иан Жонсон “Хятад 2030 он гэхэд дэлхийн хамгийн том христэд итгэгч орон болно” хэмээсэн байдаг. XX зууны эхэн үед Хятадад өнгөрсөн хувьсгалын үеэр буддын шашны сүм хийд олноороо устсан байдаг бөгөөд соёлын хувьсгалаас өмнө 900 гаруй буддын сүм хийд байсан бол одоогийн байдлаар эртний түүхтэй сүм хийдээс ердөө 20 орчим нь л үлджээ. 2017 оны байдлаар тус улсад 93-115 христэд итгэгч байна гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн христийн сүм хийдүүд л БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг бөгөөд пасторын цалин болон сүмийн бусад үйл ажиллагааг нь Засгийн газраас төлдөг байна. Харин сүүлийн жилүүдэд христийн сүмүүд Хятадын Засгийн газрын заавраар ажиллахаас татгалзаж эхэлсэн. Харин үүний дүнд “Чэнду” мужийн “Cover Covenant” сүмийн пастор болон түүний эхнэрт 15 жилийн хорих ял оноож, 100 гаруй шүтэн бишрэгчийг нь түр хугацаагаар хорьжээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2019/04/28/asia/china-christians-africa-kenya-intl/index.html

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.