Монголын боксчид Ази тивд илүү байж чадлаа

 

Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулсан юм. Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг МУГДасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Пүрэв-Очир, О.Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин буюу нийт 18 тамирчин оролцож Азийн наадмын аварга Э.Цэндбаатар эрэгтэйчүүдийн 60кг жинд алтан медаль хүртэж дараах долоон тамирчин хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. 

58384558 2421198611232259 6558829856048545792 o 01

  • Эмэгтэйчүүдийн 48кг жинд Б.Мөнгөнсаран
  • 54кг жинд М.Нандинцэцэг
  • 60кг жинд М.Намуун
  • +81кг жинд Э.Ундрам
  • Эрэгтэйчүүдийн 56кг жинд Х.Энх-Амар
  • 64кг жинд Б.Чинзориг
  • 81кг жинд Н.Шинэбаяр нар тус бүр хүрэл медаль хүртэцгээлээ.

58462731 2421400267878760 3729430797308919808 o

Эрэгтэйчүүдийн 60кг жинд урамтай сайхан тулаануудыг үзүүлсэн Э.Цэндбаатар хагас шигшээд Узбекистан улсын боксчин Ш.Рахимовтой тулалдан илт илүүрхэн ялалт байгуулсан юм. 

Алтан медалийн төлөө Казахстан улсын боксчин З.Сафиуллинтай тулалдан мөн л төвөггүйхэн ялж Э.Цэндбаатар Азийн аварга болсон Монголын 15 дахь боксчин боллоо.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.