СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

66 настай эмэгтэй хуурамч найз залуудаа 23 сая доллар алджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Хонконгийн иргэн 66 настай эмэгтэй цахим сүлжээгээр Британиас ирсэн инженер залуутай танилцаж, интернэтээр найзалж эхэлжээ. Тэд нэг ч удаа болзоогүй боловч бүсгүй хайртай залуудаа аль хэдийн 180 сая хонконг доллар буюу 23 сая ам.доллар шилжүүлсэн байна. Гэвч ямар ч болзоо байхгүйн дээр англи инженер алга болжээ. Энэ бол цахим луйврын гэмт хэрэг.

2018 оны эхний хагаст 330 хүн иймэрхүү байдлаар хохирч 64,000 ам.доллар алджээ. Энэ нь өнгөрсөн жилийн эхний хагастай харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн цахим луйварт хохирсон иргэдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард малайз эмэгтэй санхүүгийн шинжээч гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэйд 3,4 сая доллар алджээ. Энэ мөнгийг олохын тулд банк санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авч, найз нөхөд гэр бүлийнхнээсээ цуглуулсан байж. Малайз, Сингапур улсуудад ойрын жилүүдэд цахим луйврын гэмт хэрэг нэмэгдсэн гэдгийг эх сурвалж онцолжээ

Азийн орнуудад 40-өөс дээш насны ганц бие, салсан аль эсвэл бэлэвсэн эмэгтэйчүүд дахин гэрлэх нь эмзэг сэдэв. Ялангуяа Хонконгт Хойд Америк болон Европын орнуудаас инженер, усан онгоцны ахмад, цэргийн албан хаагч, менежер гэсэн хуурамч мэргэжилтэй луйварчид өдий насны эмэгтэйчүүдтэй холбоо тогтоохдоо гаргууд байна.

АНУ-д ч мөн хуурамч хайртууд нь хамаг мөнгийг нь залилах тохиолдол ихэссэн байна. Гэвч тэдний алдаж байгаа мөнгөний хэмжээ Хонконг, Хятад эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага. Холбооны Мөрдөх Товчооны мэдээлснээр 2017 онд хуурамч найз залуу, охиндоо 15 мянга гаруй хүн луйвардуулж 211 сая доллар алджээ. Харин Их Британид өнгөрсөн онд 3,500 хүн цахимаар үерхэж нөхөрлөн 54 сая доллар луйвардуулсны ихэнх хохирогчид нь мөн л эмэгтэйчүүд байсан байна.

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.