Алцхаймер өвчнийг эмчлэх боломжтой
Ерөнхийлөгчийн тамгын газраас Төрийн ордонд зохион байгуулж буй “Тархи судлал-XXI” зуун эрдэм шинжилгээний хурлын үеэр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер өнөөдөр Төрийн ордонд “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншлаа.
Тэрбээр хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмын талаар хийсэн судалгаагаараа 2014 онд Нобелийн шагнал хүртсэн хүн ажээ. “Хүний тархинд дунджаар 100 тэрбум эс байдаг бөгөөд нэг эс нь 10 мянга орчим эстэй холбогдож, цахилгаан долгионоор дамжуулан мэдээлэл хүлээн авч, эргүүлэн дамжуулдаг.
Энэ нь хөхтөн амьтан болон хүний тархины ажиллагааны гол хэлбэр бөгөөд үүнийг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн үзэж буйгаа профессор Эдвард Мозер лекцэндээ онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.