Прага хотод монгол киноны өдөрлөг өнөөдөр өндөрлөнө

 

.

Чех Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний үеэр монголын орчин үеийн кино урлагийн эхэн үеийн шилдэг бүтээлүүд болох “Аман хуур”, “Гарын таван хуруу”, “Мартагдашгүй намар” зэрэг уран сайхны кинонуудаас гадна Бусаны олон улсын кино наадмын шилдэг бүтээл болох найруулагч .

Монголын кино урлагийн олон янзын төрөл, жанрын бүтээлүүдээс чехийн үзэгчид манай улсын түүх, соёл, нийгэм, ахуй амьдралын талаар таньж мэдэхийн зэрэгцээ 1990 оноос өмнөх болон дараа үеийн монголын кино бүтээлүүдийг харьцуулан үзэх, судлах боломж олгож байгаа нь энэхүү арга хэмжээний гол онцлог бөгөөд кино фестивалийг зохион байгуулахад “Юнивишн”, “Гуру медиа” зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.