Кипр: Долоон эмэгтэйн аминд хүрсэн сэжигтэн хэргээ хүлээв

 

Газар дундын тэнгист орших Кипр улсад долоон эмэгтэйн амь насыг хөнөөсөн этгээд хэргээ хүлээжээ. Албаны хүмүүс уг хэргийг арал дээр гарч буй анхны цуврал аллагын гэмт хэрэг гэж үзэж байна.

Цагдаа нар амь насаа алдсан хоёр эмэгтэйн цогцсыг энэ сарын эхэнд уурхайгаас, нэг эмэгтэйн цогцсыг пүрэв гарагт олжээ.

Хохирогчдын дунд Энэтхэг, Балба, Румын эмэгтэйчүүдээс гадна найман настай охин багтжээ. Сураггүй алга болсон зургаан настай охиныг ч мөн цуврал аллагын гэмт хэргийн хохирогч болсон байж магадгүй гэж үзэж байгаа юм.

Пүрэв гарагт Кипр улсын нийслэл Никосиа хотын ойролцоо хогийн цэгээс амиа алдсан байдалтай олдсон эмэгтэй 2017 оны 12 дугаар сард алга болжээ.

Цуврал аллагын гэмт хэрэгт буруутгаж байгаа сэжигтний нэрийг олон нийтэд зарлаагүй. Кипр улсын цагдаагийн газар бие даан хэргийг шийдэхэд хүчин чадал дутуу гэж үзсэн учраас Их Британийн мөрдөгч шинжээчдийг нэмэлт тусламж үзүүлэхийг хүсчээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.