ВИДЕО: Хоёр хүнийг мөргөж гэмтээлээ

 

Өчигдөр 15.40 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн  Дунд голын гудамж,  19-ийн үйлчилгээний төвийн хойд замын уулзвар руу Тоёота Рамиан маркийн машинтай жолооч хурд хэтрүүлэн орсны улмаас Тоёота Ланд круйзер-100 маркийн машинтай мөргөлдөж, улмаар хоёр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарлаа.

Ослын улмаас явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтэй А нар хүнд гэмтсэн байна. Монгол Улсад гарч буй зам тээврийн ослийн 84 хувь явган зорчигч байдаг бөгөөд нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.