ШУУД: Эмэгтэй чөлөөт бөхийн ази тивийн аваргын медалийн төлөөх барилдаан

 

Өнөөдрөөс эмэгтэйчүүдийн барилдаанууд эхэлсэн бөгөөд үдээс өмнө 50, 55, 59, 68, 76кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд боллоо.

57649311 2461775100513962 6455926773258387456 n 01 01 01

59кг жинд Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг шигшээд шалгарсан бол 55кг жинд “Нанжинь-2014” залуучуудын зуны олимпын наадмын мөнгөн медальт, “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Болормаагийн Дөлгөөн, 68кг жинд “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 76кг жинд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хангай хайрхан” клубийн тамирчин спортын мастер Найгалсүрэнгийн Загардулам хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Харин 50кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг 1/4 шигшээд өмнө нь ОХУ-ын шигшээд багтаж, Европын наадмаас хүрэл медаль хүртсэн Казахстаны Валентина Исламовад 4:7-гоор ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

А.Батцэцэг алтан медалийн төлөөх барилдаанд Японы Юзүка Инагакитай хүч үзэх бол Б.Дөлгөөн Узбекистаны Шаходат Жуллибаеватай, С.Батцэцэцэг Энэтхэгийн Дивья Какрантай, Н.Загардулам Тайваний Чан Хуй Цитэй хүрэл медалийн төлөө барилдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.