100.000$ төлөөх тулаанд З.Шинэчагтга тулалдана

 

Холимог тулааны One FC холбооны ээлжит нэгэн гайхамшигт тулаан өнөөдөр Сингарпур улсад зохион байгуулагдана. One warrior Series 5 цуврал тулаанд "Ширэн бээлий", "Zorky’ s MMA" багийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтга ээлжит тулаанаа Камбож улсын тулаанч Чан Самарттай хийнэ. 

Screen Shot 2019 04 25 at 13

З.Шинэчагтагын өнөөдрийн өрсөлдөгч Чан Самартын хувьд "Cambodian Top Team" клубт харьяалагддаг бөгөөд зургаан тулаанд орж хоёр ялж, дөрөв ялагдаад байгаа тулаанч юм. 

Камбож улсын тулаанч Чан Самарт
Камбож улсын тулаанч Чан Самарт

Тулаан өнөөдөр /04.25-ны өдөр/ Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх ба манай сайт шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж байна. Та З.Шинэчагтгын өмнөх тулааныг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.