54 хоногийн турш 600 км сэлж Геннисийн номд бичигджээ

 

Өмнөд Африкийн тамирчин Мартин Хобс жилийн өмнө хоёр км газар ч сэлж үзээгүй байсан бол энэ долоо хоногт 600 км орчим урт Малави арлыг сэлж гаталсан байна. 45 настай дугуй, гүйлтийн спортын тамирчин байсан Малави нуурыг 54 хоногт сэлж гаталсан анхны хүн болж байгаа юм.

Хобс дугуйн спортоор хичээллэдэг байсан ч нуруундаа бэртэл авч дахин дугуй унах боломжгүй болжээ. Гэсэн ч усан спортоор хичээллэж задгай усанд сэлж өөрийгөө сорьсноор өвчнөө умартаж, дахин шинэ аялалд гарах урам зориг авсан байна.

Дэлхийн дээд амжилт тогтоож Геннисийн номонд бичигдсэн тамирчин “би нэг л өдөр газарт булшлагдахыг хүсээгүй. Шургуу хөдөлмөрлөж мөрөө үлдээхийг хүссэн. Үнэнийг хэлэхэд би матарнаас айж байсан. Хэцүү байсан ч өөрийгөө дахин цэнэглэж чадсан” хэмээн ярьжээ.

 

190424091717 02 malawi lake swimmer exlarge 169

 

Африкийн Малави нуур нь усны үхэр, хорт шумуул, махчин матруудын идээшсэн газар юм. Ан амьтдаас гадна цаг агаарын таагүй байдал, хуй салхи нуурын давалгааг илүү хүчтэй болгож байжээ.

Геннисийн амжилтыг эвдэж дахин шинэчилсэн тэсвэр тэвчээр хатуужил шаардсан аяллаас олсон мөнгөө тэрээр Өмнөд Африкийн Инээмсэглэл санд хандивлаж хүүхдүүдэд туслах юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.