Суу!, Нуугд!, Хүлээ! Гамшгийн иж бүрэн сургуулилтыг СБД-ээс...

 

Өнөөдөр гамшгийн эрсдэлийн иж бүрэн сургуулилтыг улс орон даяар 111 цэг дээр зохион байгууллаа. Энэ үеэр иргэд дуут дохионы дуунаар байр, орон сууцнаасаа гарч ирж, тодорхойлсон цэгт цуглан, хамгийн түрүүнд бүртгэлээ хийлгэж, гамшгийн эрсдэлийн үед хэрхэх талаар сургалт, мэдээлэл, зөвлөгөө сонслоо.

Сүхбаатар дүүргийн 2, 3-р хорооны оршин суугчдаас 250 иргэнийг Янзага зуслан руу нүүлгэн шилжүүлж, гамшгийн эрсдэлийн үед аюулгүй бүсэд очоод хээрийн нөхцөлд хэрхэн амьдрах дадлага сургуулилтыг зохион байгуулах юм.

Түүний дараагаар аягагүй нөхцөлд хэрхэн аяга хийх, хэрхэн даарахгүй байх зэрэг гамшигийн эрсдэлийн анхан шатны мэдэгдэхүүнийг ч иргэдэд өгч, зарим нэг дасгал, сургуулилтыг бөөнөөрөө хийж, туршиж үзсэн юм. 

58374926 1250356958453653 2783065084694364160 n

58749358 413242499509298 5049901140796243968 n

58383757 2254903257901201 5804863791938142208 n

57611791 378718512716116 6157954466386542592 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.