Цагдаагийн ерөнхий газарт өнгөрсөн 7 хоногт 21,847 дуудлага иржээ

 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газарт  21 мянга 847 дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 4 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 1 хувиар  буурсан үзүүлэлт юм байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030 чиглэлд 1957офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлсэн бол зөрчил гаргасан 1762  иргэнийг 79 сая 47 мянган төгрөгөөр торгож,  шүүхээр 80 иргэнийг баривчлуулжээ.

Энэ талаар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж танилцуулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.